Заадал цагаан үүлсийн
Суудал гүйх алсад
Залуу хонгор насаа
Сүвэлж суугаа найздаа..
Тохойн чинээ багаасаа
Тоглож өссөн найз минь билээ
Тоогдож гээгдсэн амьдралд минь
Торж үлдсэн анд минь билээ чи
Гэрээсээ гараад хөндийрсэн
Гэгэлгэн тавиланг чинь би мэднээ...
Гэзэгний минь үзүүрт гунигаа уячихаад л
Гэнэхэн инээдээр сэтгэлээ чимдэгсэн..
Хүрч бардаггүй оргил байдгыг
Хүн чи надад ухаарууллаа
Хүсэж явсан бүхэн нураад унахад
Хүн бие минь гозойгоод л үлдэх юм .....
Арван хаврын тэртээх нэгэн өдөр
Анд минь чи энэ үгийг надад хэлж байсан
Тэгэхэд би даанч гэнэн байж дээ
Тийм дээ ч би чамд тусалж чадаагүй байх даа..
Аргадаж эвлэхгүй нулимс минь бөмбөрөөд л..
Анд минь чи ингэж зовох учиргүй гээд л..
Тэрсээд ирсэн зовлонг
Тэвчин туулах ухаан чамд минь байгаа... гээд л
Хэрэгтэй үггүйг ч ойлгохгүй үглэж суусан даа би чинь..
Олон намрын шувууд ирж буцаад уджээ
Одоо харин найз минь жаргаж яваа гэнэ ээ..
Хүний дээд амрагийн заяанд
Хөлбөрч ухаажин оргилж яваа гэнэ ээ...
Гэнэн багаас нөхөрлөсөн
Гэгээн сэтгэлт анд минь
Гэргий үрийн чинь зургийг хараад
Цээжинд байсан нэгэн харуусал минь
Цэгцэрч бас сайхан боллоо..
Б.Болоржин унаган багын найз Д.Э-д
Блогийн нүүр » Унаган багын анд даа зориулав
2009-09-19 14:46:46

Сэтгэгдэлүүд:
ямар азтай анд вэ тэр, ийм сайхан хэлээр эвлүүлж шагнуулж суух.
hilde tiimee horvoo ch bas enerch chaddag yum bn geed bdag yum aa
TALARHALIIN UG GEDEG HOBORDSON CH YUM SHIGE SANAGDAH NEGEN MEDREMJ TORLOO ,
BAS SUULD NI HELEHED MINII NAIZ CH BAS BAGIIN HULSEE BIELUULJEE , YUM BICHNE GEED L YARIDAG BAISAN , CHI BID HOERIIN DANDAA TOGLODOG BAISAN EMEEGIIN CHIN HASHAA , CHI NEEH TOD ONGIIN TSOOHOR PLAAJNUUD OMSDOG BAIJ BILEE,
BUH YUM DURSAMJ MINI NUTAG MINI BAGIIN NAIZ MINI BAYARLLAA CHAMD.
Байгаль хамгаалал
Ой модоо хайрлан хамгаалъя
www.ena-fleg-mongolia.mn
8-d bayarllaa chamd bas ,
aman- tiimuu shuu aman
10-ehleed ih gaihsanbolobch uchiriig ni tailsan gej bodloo ooriigoo husej baiga bol,bolnoo .
сайн хүн сайхан найзтай байдгийн гэнэ лээ.
та 2-н үерхэл гоё юмаа.
bukee-zaaval morloj bichih hereg yu bn daa setgeliin ug gedeg utga n togoldor l baival bainadaa tusah garstaagui shu de, za teged teriige bichee dbaigarai bi ni orj unshii shuu
olon huuhen dundaa manarsaan chi tee haha
Дэнэг юун өр нэхээд байгаан
жинхэнэ найзын сэтгэлийг гаргасан сайхан шүлэг байнаа Болорка мээн...
za baiz ene LUZA chin yamar naiz bolohu
харин чи сайн нөхөр юмаа..
48-tiim shuu undakaa
49-bayarllaa embii
50 eniig odo yu gej oilgohuu hehe
51 helsneer boltugai bichnee
52-hehe tiins hde ho
Сэтгэгдэл үлдээх: